Хөгжим миний хэл

Шинэ сэтгэгдлүүд

  • Миний чат бичлэгт vaanchig (зочин): dajgui blog bolj gehsee zurgiig chini uzeh geed bil law chadsangui nadaa zaagaad ogoorei oor goyo..
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
91841 удаа нээгдэв.
2009 © Хөгжим миний хэл

сүүлийн үеийн мэдээ

2011-03-27,18:23
Сэтгэл хэмээх эрхтэнд зориулав

".. .42 насны төрсөн өдрөө тэмдэглэж буй хөгжмийн зохиолч Ананд бялууныхаа лааг үлээхдээ "Гал халуун хайр дурлалтай учруулж өгөөч" гэж сэтгэлдээ шивнэнэ. Гэвч найз нөхөдтэйгөө баярлахаас илүү ганцаараа байхыг хүссэн түүнийг гэртээ ирэхэд үл таних эмэгтэйгээс төрсөн өдөр болгоноор нь ирдэг цагаан сарнайн баглаа, дугтуйтай захидлын хамт угтав. Бүсгүйчүүдийг бээлий мэт сольдог Анандад хайр сэтгэлээ өгсөн эмэгтэй байсангүй. Харин энэ шөнө бүх л амьдралынхаа туршид чин сэтгэлээсээ хайрласан ч, танигдаж амжаагүй нэгэн бүсгүйн захидал түүнд бүх нууцаа дэлгэнэ...

Амьдрал гэгч сэлүүргүй завинд суусан бүсгүй хүний сэтгэл, зүрх юунд тэмүүлж, яаж цохилж, юу хүсч, мөрөөдөж байдаг юм бэ. Хүнд хэцүү, өвчин зовлон, үхэл хагацал бүхнийг сөрж чаддаг эмэгтэй хүний сэтгэлийг тэжээгч цорын ганц зүйл нь юу вэ. Энэ бүхний хариултыг кино театрт очиж мэдээрэй....

Ариунаа - Yл таних эмэгтэй 
     download link: -Татах    [mediafire.com]  &   [4shared.com]  &  [share.gogo.mn] 
(Дууны үгтэй .mp3 дуу)

Үг. Х.Болор-Эрдэнэ          Ая. Ц.Байдраг

Үл таних эмэгтэй

/киноны дуу/

 Амьдарч байсныг минь

Мэдээгүй ээ, чи

Хайрлаж байсныг минь

Анзаараагүй ээ.

Харанхуйд нуугдсан

Сэтгэлээ би нээж

Хайрын энэ захиагаа

Нулимсаараа чамд бичлээ.

 

Дахилт:

Хаалганы чинь цаана даарсан зүрх

Хаашаа цохилдогийг чи мэдэх үү?

Чамайг хайрласан тэр л өдрүүд

Ганцхан минийх байлаа

Чиний хэлээгүй хайрын үг

Цэцэг болон ургасан.

Минийх болоогүй чиний өлмийд

Хайраа би чинь дэлгэсэн.

 

Зүүдэнд чинь сонсогдсон

Аялгуу байлаа.

Сүүдэрт чинь нуугдсан

Гэрэл байлаа би.

Балчирхан зүрхэндээ

Чамайг хайрласан

Багынхаа  мөрөөдлөөс би

Аз жаргалаа олсоон.

 

Харцанд минь нуугдсан

Хайрын гэрлийг

Анзаарч хараагүй ч

Гомдоогүй ээ, би

Дурласан бүсгүйн үгийг

Санаж яваарай, гуйя

Хэзээ ч, бас хэн ч чамайг

Над шиг хайрлахгүй ээ.


бичсэн: saki111 төрөл: Соёл урлаг | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 280 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 37-с 32-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Соёл урлаг
  • Зөвөлгөө
  • Чөлөөт сэдэв ккк
  • гэрийн даалгавар
  • цахим хэрэглэгдэхүүн
  • цахим судалгаа
  • бие даалт
  • Цахим хичээл
  • Видео бичлэг
  • Цахим тест
  • Цахим нэгж
  • Сонсох хөгжим
  • Шалгалтын сэдэв 4-9-р анги
  • Хичээлд хэрэгтэй сэдэв

Шинэ бичлэгүүд

  • (гарчиггүй)
  • ороод унш
  • Ардын урлаг
  • Үгүүлэхийн эрхтний шүтэлцээ бүхий урлаг
  • Орчин үеийн урлаг
  • Бүжгийн урлаг
  • Монгол ардын хөгжмийн зэмсэг
  • Хүнтэй холбоотой язгуур уриа дуудлага
  • Монгол ардын хөгжмийн зэмсэг
  • Мандухай цэцэн хатан
  • Хөгжим бол сэтгэлийг хөдөлгөгч агуу их хүч юм
  • (гарчиггүй)
  • Соль түлхүүр
  • Нот
  • жишиг даалгавар
  • >>Архив...
2009 © Хөгжим миний хэл