Хөгжим миний хэл

Шинэ сэтгэгдлүүд

  • Миний чат бичлэгт vaanchig (зочин): dajgui blog bolj gehsee zurgiig chini uzeh geed bil law chadsangui nadaa zaagaad ogoorei oor goyo..
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
91830 удаа нээгдэв.
2009 © Хөгжим миний хэл

Хүнтэй холбоотой язгуур уриа дуудлага

2011-05-18,16:06


Бөхийн цол

Монголчуудын бахархал болсон, эрийн гурван наадам эртнээс уламжлалтай, бөгөөд өргөн дэлгэр ёслол төгөлдөр тэмдэглэж иржээ. Эртний овог аймаг бий болсон цагаас, эр бяртнаа шалгаруулан хүч үзүүлдэг байсан ажээ. Бүүр Y- IY  зууны үед Түрэг Киданд бөх барилдуулж байжээ. Нууц товчоонд үгүүлснээр “Бурибөх, Бэлгүтэй” хэмээх асар хүчтэнгүүд байсныг яруу сайхнаар зүйрлэн үзүүлсэн байдаг.

Хожим арван засаг, долоон хошуу даншиг наадам, ардын засгийн үеүүдэд алдар цуугаа мандуулсан аварга, арслан заан начингууд олон зуу мянгаараа төрөн гарч, тэднийг домоглон хэлэлцэж, бахархан хэлэлцдэг. Монгол үндэсний бөх дэг журамтай, ёс горимийн олон үйлдэлтэй, барилдахуйн уран хурц мэхүүдтэй, малгай, далбай, шуудаг, гутал зэрэг өмсгөл нь үндэсний хэв донжтой, үг аялгын уран цэцээр утга төгс, гараа дэвээ шаваа, өрөө, буулга авар зэрэг сонин үйлдлүүдтэй байдаг нь Монгол бөхийн үндэсний онцлог шинж юм.

Энэ бүхний дотроос бөхчүүдийн үйл хөдлөлд тохирсон цол дуудлага хэмээх аялага нь Монголчуудын дуун ухааны өвөрмөц нэгэн хувилбар болой. Бөхийн цол нь баруун зүүний магнайд байгаа аварга аслангуудынхаа алдар цол гуншинг алдаршуулан дуудаж, хийморь цогийг бадраан өгдөг ажээ. Бөхийн цол дуудлага нь
а. Бөх амлах сонсгол дуудлага.
б. Аварга арслангуудын цол гуншингийн үндсэн дуудлага.
в, бөх амласан тухай дуудлага юм. 
Эдгээр дуудлагууд нь нэг өнгөн дээр, дууддаг боловч, цуурай хадуулан, дуурсгах маягаар, хангинуулж, хүнгэнүүлж бөхийн сүр хүчийг бадруулан, үе үе хүчтэй хувь дээр цохилого хийхийн зэрэгцээгээр, нэг өнгөн дээр уртаар эгшиглүүлэн барьж цуурайтуулдаг.  Цолыг их  хөгөөр / мажор/ дуудна. Бөхийг дэвэн дэвсээр асарын зүг дэвэн явахад /гарааны үед/ засуулч цолыг дуудсаар явах нь бий билээ.

бичсэн: saki111 төрөл: Хичээлд хэрэгтэй сэдэв | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1363 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 37-с 8-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Соёл урлаг
  • Зөвөлгөө
  • Чөлөөт сэдэв ккк
  • гэрийн даалгавар
  • цахим хэрэглэгдэхүүн
  • цахим судалгаа
  • бие даалт
  • Цахим хичээл
  • Видео бичлэг
  • Цахим тест
  • Цахим нэгж
  • Сонсох хөгжим
  • Шалгалтын сэдэв 4-9-р анги
  • Хичээлд хэрэгтэй сэдэв

Шинэ бичлэгүүд

  • (гарчиггүй)
  • ороод унш
  • Ардын урлаг
  • Үгүүлэхийн эрхтний шүтэлцээ бүхий урлаг
  • Орчин үеийн урлаг
  • Бүжгийн урлаг
  • Монгол ардын хөгжмийн зэмсэг
  • Хүнтэй холбоотой язгуур уриа дуудлага
  • Монгол ардын хөгжмийн зэмсэг
  • Мандухай цэцэн хатан
  • Хөгжим бол сэтгэлийг хөдөлгөгч агуу их хүч юм
  • (гарчиггүй)
  • Соль түлхүүр
  • Нот
  • жишиг даалгавар
  • >>Архив...
2009 © Хөгжим миний хэл