Хөгжим миний хэл

Шинэ сэтгэгдлүүд

  • Миний чат бичлэгт vaanchig (зочин): dajgui blog bolj gehsee zurgiig chini uzeh geed bil law chadsangui nadaa zaagaad ogoorei oor goyo..
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
91830 удаа нээгдэв.
2009 © Хөгжим миний хэл

Үгүүлэхийн эрхтний шүтэлцээ бүхий урлаг

2011-05-18,16:47


Хөөмийн урлаг

Сүрлэг уулсын ян их хавцалаар хүүгэх салхи, зэгс хулсын шаргиа, өндрөөс буух сүрлэг хүрхрээ /Ийвэн голтой холбох нь бий/ тэргүүтэнтэй холбож, хөөмий үүссэн хэмээн үзэх нь бий. Хөөмийн урлагийг Алтай – Тагнийн сүрлэг уулсаар төсөөлөн сэтгэлд буудаг нь, жир хэрэг биш ажээ. Тэгээд ч баруун Монгол, Хөвсгөлийн зах хязгаар нутгаар орших хүмүүсийн дунд өргөн тархсантай холбож үздэг.

Я. Цэвэл ахайтны толь бичигт, /хөөмийн / гэдэг үгийг, /тагнайн гүнд/угт/ хөнтрөн ургасан мах.. гээд хөөмийлөх гэдгийг /хөөмийгөөр дуу дуулах/ гэжээ. Юутай ч хүний хоолойд ургасан өчүүхэн эд эсээр нэрлэгдсэн хөөмийг хоолойн урлаг буюу үгүүлэхүйн эрхтэнтэй шүтэлцэх урлаг гэж их гүүш Ж. Бадраа агсны нэрлэсэн зөв зүйтэй байна.

Хөөмийн урлагийн өнгө аясыг нугалан даргих, мэт, уран гоё нугалаа хийж, хүнгэнүүлэн хөөмийлэхийн зэрэгцээгээр, исгэрээний давхцсан өнгөөр дуурьсуулан эгшиглүүлэх нь нэн гайхамшигтай билээ. Хөөмийлөгч хэн ч гэсэн, өөрөө өөрийнхөө дуу хоолойгоор хөөмийлөн хөгжимдөж, өөрөө сонсогч нь болж, хээр талдаа, адуулж аяншиж явахдаа уйдахын зовлонгүй өөрийгөө баясган цэнгүүлж, зугаатай явдаг ажээ. Хөөмийн урлаг нь ардын дуу хуур, ерөөл магтаал, дан хөгжмийн аль ч төрөлтөй, найрсан тоглогддог нь тунч яруусалтай билээ.
       Жич: Ерөөс Монголчууд аян жин, мал сүргээ хариулж явахдаа, өөртөө ямарч хөгжмийн багаж зэмсэггүй байтлаа, зөвхөн дуу хоолойгоороо наад зах нь арваад төрлийн хөгжмийн зэмсгийг орлуулж, үгүүлэхийн эрхтэнгээрээ ая дуу өргөсөөр явдаг нь сонирхолтой юм. Тухайлбал:
- Уртын сайхан дуугаа, цэлгэр талдаа дуурсуулан хадаана. Дөрвөн туурайн тэгш дөрвөн хэмээр богинын дуугаа, уран гоё нугалаа хугалаа хийж гэгэлзүүлэн дуулна.
- Хаш цагаан шүдээрээ сэнгэнэтэл исгэрүүлэн сэрүүцнэ.
- Уруулаараа Лимбэдэн эгшиглүүлнэ.
- Аман ташилгаар, хэмнэл хийж, бас аялага хийнэ.
- Мориныхоо алхаа шогшоонд тааруулан гиншин аялна.
- Адуун сүргээ бэлчээж хураахдаа гуугийн дуугаар цуурай хадаана.
- Хангай дэлхийгээ баясуулж, мал сүргээ тайвшруулж, өөрийгөө зугаацуулж, хөөмийн гайхамшигаараа гайхуулан эгшиг өргөнө.
Үүний зэрэгцээгээр талын малчид хэнч гэсэн, биендээ авч явахад авсаархан бичил хөгжмүүд хийж хонин сүргийнхээ дэргэд эгшиглүүлдэг. Ийм хөгжмүүдэд, төмөр хулсаар хийсэн аман хуур, хэл хуур, цоор цуур, лимбэ, шуугуур зэрэг хөгжмүүд түгээмэл байжээ.Энэ бүхэн нь билгүүн авьяаст нүүдэлчин ардын бий болгосон соёлын гайхамшиг бөгөөд, энэ их өв сангаа өвөг дээдэс маань, өөрсдөө үйлдэж, эдлэж хэрэглэж байсан төдийгүй, үр хүүхэд хойч үедээ өвлүүлэн эзэмшүүлдэг сайхан уламжлалтай байсан ажээ.

бичсэн: saki111 төрөл: Хичээлд хэрэгтэй сэдэв | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1123 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 37-с 4-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Соёл урлаг
  • Зөвөлгөө
  • Чөлөөт сэдэв ккк
  • гэрийн даалгавар
  • цахим хэрэглэгдэхүүн
  • цахим судалгаа
  • бие даалт
  • Цахим хичээл
  • Видео бичлэг
  • Цахим тест
  • Цахим нэгж
  • Сонсох хөгжим
  • Шалгалтын сэдэв 4-9-р анги
  • Хичээлд хэрэгтэй сэдэв

Шинэ бичлэгүүд

  • (гарчиггүй)
  • ороод унш
  • Ардын урлаг
  • Үгүүлэхийн эрхтний шүтэлцээ бүхий урлаг
  • Орчин үеийн урлаг
  • Бүжгийн урлаг
  • Монгол ардын хөгжмийн зэмсэг
  • Хүнтэй холбоотой язгуур уриа дуудлага
  • Монгол ардын хөгжмийн зэмсэг
  • Мандухай цэцэн хатан
  • Хөгжим бол сэтгэлийг хөдөлгөгч агуу их хүч юм
  • (гарчиггүй)
  • Соль түлхүүр
  • Нот
  • жишиг даалгавар
  • >>Архив...
2009 © Хөгжим миний хэл